Шатахуун түгээх станцууд энгийн АИ92 автобензин өгөхгүй, Евро АИ92-ийг шахаж эхэлжээ. Тухайлбал, Өргөө кинотеатраас уруудах замд байрладаг Петровис шатахуун түгээх станц өчигдөр оройны байдлаар зөвхөн Евро АИ 92-ийг түгээж байв.
Хэдэн хоногийн өмнө Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Евро-92 автобензиний нөөц маш их, савандаа багтахгүй их хэмжээтэй байгаа. Импортлогч компаниуд 2940 төгрөгийн үнэтэй Евро-92-ийг зарах сонирхолтой байна" гэдгийг хэлж байв. Тэгэхээр компаниуд энгийн АИ92-ийг нөөцөлж, сонирхлынхоо дагуу иргэдэд 2940 төгрөгийн үнэтэй Евро АИ92 бензинийг шахаж эхэлжээ.
Мөн Ж.Ганбаатар сайд "Болохгүй бол бид 2940 төгрөгийн үнэтэй Евро92-ийг 2390 төгрөгөөр заруулна" гэж мэдэгдэж байв. Гэхдээ ШТС-уудад бол сайдын үг очоогүй бололтой, Евро92-ийн үнэ буураагүй, түгээгчид энэ талаар сонсоогүй байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |