Төсвийн жил эхлээд эхний нэг сар дууслаа. Оны эхний нэг сарынг 15-ны дотор төрийн байгууллагууд энэ оны оны худалдан авалтын төлөвлөгөөгөө ШИЛЭН ДАНСАНДАА байрлуулдаг. Тодруулбал, Шилэн дансны хуульд зааснаар жил бүрийн нэгдүгээр сарын 10-ны дотор Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө байршуулсан байх ёстой.
Гэвч Гүйцэтгэл засаглалын гал тогоог залгуулдаг Засгийн газрын хэрэг эрхлэх газар өнөөдрийг хүртэл энэ жилийн худалдан авах төлөвлөгөөгөө ШИЛЭН ДАНСАНДАА байршуулаагүй байна.
Харин өнгөрсөн сард хийсэн орлого зарлагын гүйлгээгээ ШИЛЭН ДАНСАНДАА мэдээлжээ. Байршуулсан мэдээллээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар өнгөрсөн нэгдүгээр сард Төрийн сангаас буюу төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Энэ санхүүжилтын хөрөнгөөс ТОПИКА компани руу барааны төлбөр нэрээр 5.1 сая төгрөг шилжүүлснээ цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хэсэгт мэдээлсэн байна. Нэг үгээр Засгийн газрын гал тогоо өнгөрсөн сард 5 сая төгрөгөөс дээш ганцхан гүйлгээ хийсэн болж таарлаа. Үлдсэн хөрөнгийг хэрхэн зарцуулсан нь одоогоор "нууц" байна.
Уншиж байна |