АН-ын залуус мэдээлэл хийж, Л.Гантөмөрт хилийн хориг тавих хүсэлтийг АТГ, УЕПГ-т хүргүүлж буйгаа мэдэгдлээ. АН-ын ҮБХ-ны ишүүн А.Цэрэнбат “АН-ыг гэмт хэрэг, хувийн эрх ашигтай холбоотой хүн удирдаад байна. Тиймээс бид 10 дугаар сараас хойш Л.Гантөмөрийг өргөдлөө өгч, огцрохыг шаардсан. Өнөөдөр энэ хүн МАН-ын даргатай зургаа авахуулж, Төрийн ордонд явдаг болсон. Гишүүддээ олдохгүй, МАН-ын гишүүн шиг болсон.
АН иргэдийн эрх ашгийг хамгаалж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэмээр байдаг, Л.Гантөмөр хориглодог. БЗС, Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт холбогдож, гэмт хэргээрээ МАН-д барьцаалагдсан хүнийг АН-ын даргаар ажиллуулахгүй.
Бид Л.Гантөмөрт хилийн хориг тавих шаардлагыг АТГ, УЕПГ-т гаргаж байна. Л.Гантөмөр гэдэг хүн гэмт хэрэгт холбоотой нь нотлогдоод гараад явчихвал яах юм бэ" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Х.Алтанхуяг "Л.Гантөмөрийг ажлаа авснаас хойш сар болгон нэг пунктээр унаж, өнөөдөр АН-ын рейтинг 15 хувьтай байна. 2016, 2020 онд 15 хувьтайгаар ямар суудал авсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ байдал дахин давтагдах гэж байна" хэмээн Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцрохыг шаардлаа.
Уншиж байна |