С.Ганбямба даргатай Зэвсэгт хvчний жанжин штаб өнгөрсөн долоо хоногт ДОЛООН тэрбум төгрөгөөр хувцас авахаар тендер зарласан тухай мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл дахин холбоо, компютер, мэдээллийн техник, багаж хэрэгсэл авах тендер зарласан байна. Урсгал төсвөөр санхүүжигдэх энэхүү худалдан авалт нь 450 сая төгрөгийн төсөвт өртэй байна. Энэ хөрөнгөөр зөөврийн компьютер 25, суурин компьютер 25, холбоо, мэдээллийн техник хэрэгсэл, багаж, дотуур электрон АТС-ын сэлбэг, хэрэгсэл худалдан авах юм. Эдгээрийг бүгдийг БЗД-ийн 19-р хороо Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид нийлүүлэхээр төлөвлөжээ.
Харин энэхүү худалдан авалтыг одоогоор Зэвсэгт хүчний жанжин штаб болон Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ШИЛЭН ДАНСАНД мэдээлээгүй байна. Хуулийн дагуу төсвийн жил эхэлсэн эхний сард төрийн бүх байгууллагууд тухайн жилийн худалдан авалт болон сар сарын орлого зарлагын мэдээллээ нийтэд ил болгох ёстой. Гэвч тэд төсвийн мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээллээ дээрх хоёр байгууллага НУУЦАЛСАН хэвээр байгааг хууль хэрэгжилтэд хяналт тавих ёстой холбогдох албаныхан анхааралдаа авах биз ээ.
Уншиж байна |