Улсын ерөнхий прокурорын газар хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаах ажиллагаа болон бусад шүүх ажиллагаанд прокурорын аюулгүй байдлыг хангах зорилгоор 1.3 тэрбумаар компьютер, тоног төхөөрөмж авахаар ТЕНДЕР зарласан байна.
Тендерийн төсөвт өртөг 1.3 тэрбум төгрөг бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил юм. Уг хөрөнгөөр суурин компьютер, тог баригч, таблет, дижитал киоск, ухаалаг дэлгэц, принтер, зөөврийн компьютер худалдан авахаар төлөвлөжээ.
Улсын ерөнхий прокурорыг Б.Жаргалсайхан тэргүүлдэг. Тус байгууллагын хувьд 2024 оны төсвийн жил эхэлсэн ч худалдан авах төлөвлөгөө орлого зарлагын мэдээллээ ШИЛЭН ДАНСАНДАА оруулаагүй байна. Нэг үгээр тус байгууллагын төсөв төлөвлөгөө одоогоор нууц байна.
Уншиж байна |