Үндэсний статистикийн хорооноос сар шинийн баярын ширээний гол идээний үнийн мэдээллийг гаргасан байна.
Өнгөрсөн сарын 29-ний байдлаар өмнөх онтой харьцуулахад ууцны үнэ дундаж үнэ 62.0 хувиар, хэвийн боовны дундаж үнэ 23.3 хувиар, сүүн ааруулны дундаж үнэ 35.0 хувиар, хорхой ааруулны үнэ 53.1 хувиар тус тус өсчээ.
Мөн өнгөрсөн сарын 29-ний байдлаар нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2800-3100 төгрөг, 1-р зэргийнх 2200-2600 төгрөг, 2-р зэргийнх 1489-1800 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 2520-аас 2800 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 2520 төгрөг, 1-р зэргийн гурил 2120 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Уншиж байна |