Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв 198 саяар БАЙР ТҮРЭЭСЭЛНЭ

Төрийн өөрийн өмчийн обьектуудааа хувийнхан байгууллагуудад түрээслэдэг. Гэтэл төрийн зарим байгууллагууд өөрийн гэсэн байр савгүйгээс үүдэн хувийн байгууллагад өндөр түрээс төлж, үйл ажиллагаа явуулсаар байна.
Төсвийн маш их хөрөнгийг төрийн байгууллагуудын байрлаж байгаа байрны түрээсэнд төлж байна гээд хэлчихвэл буруудахгүй. Үүний нэг жишээ нь Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газар. Сар бүр 10 гаруй сая төгрөгийг байрны түрээсэнд төлдөг.
Энэ төсвийн жилд 198 сая төгрөгийг байрны түрээсэнд төлөх аж. Тодруулбал, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газраас оффисын байр түрээслүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан байна. Мэдээж энэ сард урсгал төсвөөс гарна. Санхүүгийн салбарын мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тус газрын Төсвийн захирагч нь Сангийн сайд. Өнгөрсөн сард л гэхэд тус байгууллагад Төрийн сангаас тус байгууллагад 500 гаруй сая төгрөгийн орлого орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ