Нэн хэрэгцээтэй мэргэжлээр ажиллаж байгаа албан хаагчдадаа орон сууц авахаар ТЕНДЕР зарлажээ

Засгийн газраас хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд энэ онд суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгож эхэлсэн.
Мөн төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3 хувийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Орон нутагт шинээр томилогдон очиж ажиллах тохиолдолд байрны түрээсийг эхний нэг жил төсвөөс төлнө гэх мэт хөнгөлөлтүүдийг эдлэхээр болсон. Тэгвэл Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны газраас сумдад нэн хэрэгцээтэй мэргэжлээр ажиллаж буй албан хаагчдад зориулсан 8 айлын орон сууц худалдаж авахаар тендер зарласан байна.
Тендерийн төсөвт өртөг 625 сая төгрөг бөгөөд эхний ээлжинд Хөлөнбуйр суманд 250 сая төгрөгөөр орон сууц авах юм. Гэхдээ тендерийн баримт бичигт ямар шаардлага хангасан хичнээн орон сууц худалдан авах талаар дурьдаагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ