Д.Амарбаясгалан: Шинээр хувьцаа эзэмшсэн хүүхдүүд ногдол ашгаа хүүхдийн мөнгөний дансаараа авч болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн онд Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ томилж, үйл ажиллагааг сайжруулж, ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу 2022 оны ногдол ашгийг тараах асуудлыг хойшлуулсан. Өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2022 оны тайлан, 2023 оны хүлээгдэж байгаа тайлан зэргийг харгалзан үзээд энэ сарын 17-ны өдөр батлагдсан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг шинээр бүртгэхтэй холбоотой тогтоол батлагдсантай холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны 81,5 хувь нь төрийн мэдэлд 18,44 хувь нь ард иргэдэд 1072 хувьцаа хэлбэрээр, 0,06 хувь нь 487 ААН-д олгогдсон байна. Энэ онд батлагдсан УИХ-ын 10 дугаар тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн МУ-ын 892 мянган шинэ хувьцаа эзэмшигч бий болж байна. Өнөөдөр МУ-ын нийт хүн амын 90 хувь нь буюу 3.4 сая нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч болж байгаа юм.
Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөг байна. Нэгж хувьцаанд оногдох үнэлгээ 108 төгрөг. Татвар суутгагдаад нэг хувьцаа эзэмшигчид 104 мянган төгрөг олгогдоно. 2.5 сая иргэний хувьцаа брокер дээр нээлгэсэн данс руу шинээр хувьцаа эзэмшигч болсон 892 мянган иргэний хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагдсан.
2023 оны ногдол ашиг дөрөвдүгээр сарын эхээр орно. Эрдэнэс Тавантолгой компани 2023 онд 3,2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан 257 мянган төгрөгийг нэг иргэнд олгохоор болж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ