Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрт 116 000 төгрөгийн ногдол ашиг олгох боломж бүрдлээ  

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрт 116 000 төгрөгийн ногдол ашиг олгох боломж бүрдлээ  

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хамтран боловсруулах санамж бичигт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурлаа.

 

 

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын үе шаттай реформууд, авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд талархал илэрхийлье.

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай  улс төрийн намуудтай зөвшилцөн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн тухай 4-5 салангад хууль сүүлийн 10 орчим жил яригдаж ирсэн. Энэ салангад төсөл, концевциуд зарчмын хувьд нэгдэж байна.

 

 

Өнөөдөр бид олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа.

 

Үндэсний баялгийн сан нь

 

  • Ирээдүйн өв сан

  • Тогтворжуулалтын сан

  •  Хөгжлийн сан

  • Хуримтлалын нэгдсэн сангаас бүрдэнэ.

 

Норвегийн баялгийн сангийн жишигт тулгуурлан хуулийг төсөл боловсруулахаар улс төрийн намууд тохиролцлоо.

 

Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяа Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой болон цаашид ашиглах стратегийн томоохон төслүүдийн 34 хүртэлх хувь нь Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар зарчмын тохиролцоонд хүрлээ.

 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг үүсгэсэн байгалийн баялгийн лицензийн хуваарилалт, нийслэл болон БОАЖЯ-ны газар олголт, өмч хувьчлалын талаар нийгэм бодитой дүгнэлт хийж чадвал эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх суурь нөхцөл болно.

 

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2012.04.11-ээс хойш төрсөн иргэдэд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Монгол Улсын 3.4 сая иргэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.

 

Эрдэнэс Тавантолгой ХК 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах дүн гарч байна. Татварын өмнөх дүнгээр тооцож, 2022 оны ногдол ашигт иргэн бүрт дундажаар 116 000 төгрөг шилжүүлэх боломж бүрдсэн.

 

2023 оны ногдол ашигт 286 000 төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлагдах үед энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ" гэсэн мэдээллийг өглөө. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яанадаа:
104000 төг хоолны мөнгөөр шоу хийгээдтарааж сүржигнээд Цахилгаан станц барилдаа.Тоггүй хамаг доллараа гадагшаа өгч мОнголыныг байнга хоролсон Бодлогоо болиочээ.Ингэж мөнгө тарааж Хуримтлагдсан мөнгөөр Зэс ган хайлуулах үйлдвэр бариач.Яагаад ингээд хорлонтой бодлого явуулаад бнаа МаНыхан энэ улсыг самарч хөялаа шүү.
2024-02-01
Kristine Rodman:
In the land of doubts and fraud victims losing trust in humanity, Cyber Genie Hack Pro has emerged as a beacon and ray of light to those who have lost their money to various forms of fraudulent schemes. I was fortunate to have been linked to the Cyber Genie Hack Pro Recovery team, I was able to recover what I thought was lost forever. A global solution to crypto recovery skepticism, Cyber Genie Recovery is the best option when it comes to getting your lost or sent Bitcoin back. Tons of their clients around the globe have come to trust their efficiency in analyzing client tasks, high professionalism in private investigation, and well-structured map for recovering or tracking stolen money and forgotten wallets. Their outstanding and remarkable accomplishments laid out there got my interest. Privacy and confidentiality when dealing with Cyber Genie Hack Pro Recovery team are outstanding. You can trust that your sensitive data will remain confidential throughout the recovery process confidently knowing they won't temper with any penny of yours after the recovery or after sharing with them all your data. When dealing with Cyber Genie Hack Pro Recovery experts, you should expect just one thing, SUCCESS!! Buzz them via the below reaches. W.A.: +1 -2-5-2-512-0-3-91. E.mail.: Cybergenie (@) Cyberservices (.) C0 M
2024-02-01
зочин:
Зэрлэг монголчуудад зэрлэг Ардчилал, зэрлэг капитализм, зэрлэг зах зээл зохихгүй болохыг сүүлийн 30 жилийн амьдрал яруу тодоор харууллаа. Өөрөөр хэлвэл 1990 онд монголчууд буруу зам сонгож, буруу замаар оржээ. Одоо монголд хотын даргаар хэнийг ч тавиад, ерөнхий сайдаар хэнийг ч тавиад, Ерөнхийлөгчөөр хэнийг ч сонгоод, УИХ-ын 128 гишүүнийг 1000 удаа сонгоод ч монгол хөгжихгүй болох нь нэгэнт тодорхой болжээ. Иймээс монголчууд өөр зам буюу хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмын замыг дахин сонгохоос өөр зам үлдсэнгүй. Хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмаас айгаад, ичээд, зовоод огт хэрэггүй. Учир нь энэ замаар урьд хөрш Хятад улс, хойд хөрш Орос улс гайхалтай амжилттай хөгжиж байгааг бид өдөр бүр харж байна шүү дээ.
2024-01-31
116К өгөх гээд байгаа юм уу, 104К өгөх гээд байгаа юм уу? Хэрэг эрхлэхийн дарга чинь 104К гээд байна ш дээ. Та болохоор 116К гээд. Ёстой тоглочих юмаа. Тав, арвын зөрүүндээ биш. Гол нь үргэлж ингэж юм болгоныг зөрүүтэй хэлж хуурч байдагт эгдүү хүрч байна.
2024-01-31
Irgen:
Danhan tolgoituud ulsyg udurdah boljee. Covid 20 ikh nayad tugrug, nuurs 42 ikh nayad tugrug, avtuus, tender, avligyn mungu geh met. Irgeded harin molig umhuulj baigaa yum bizdee. 417 terbum tugrug
2024-01-31
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-01-31
uranchimeg:
shiwshig2
2024-01-31
yu vee company ni uuruu nil ur shde! songuuliin togloom bolj duusdag uchir turd company baij bolohgui ee!
2024-01-31
Ichxen yaanaa 116ch gex shig tgd terigee bvten ogj chdxgvu bas xomslon ogxol gj bgn bol 116 286 bvgdinl ogox xeregt shde muu teneg malnuud och tochnoniig idj bg xulgaichuud ger bvleree 1 togch awaxgvi bwal taaran
2024-01-31
Enkhtuya:
Энэ ногдол ашигаас 76 болон түүний үр хүүхдүүд эхнэр нь авахгүй байх хэрэгтэй шд. Ер нь бол хулгайчуудын гэр бүл хүртэх ёсгүй
2024-01-31