Газрын тосны бүтээгдэхүүний импорт, нөөц, түгээлт хэвийн үргэлжилж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэллээ. Тэрбээр “Евро-92 автобензиний нөөц маш их, савандаа багтахгүй их хэмжээтэй байгаа. Импортлогч компаниуд 2940 төгрөгийн үнэтэй Евро-92-ийг зарах сонирхолтой байна. Энэ асуудлаар УУХҮЯ олон байгууллагатай хамтан ажиллаж байна. Болохгүй бол бид 2940 төгрөгийн үнэтэй Евро-92-ийг 2390 төгрөгөөр заруулна" гэсэн мэдээллийг өглөө.
Магнай трейдээс бусад шатахуун түгээх станцууд ямар нэг хязгааргүй, түгээлтийг хэвийн үргэлжлүүлж байгааг салбарын сайд хэлж байна.
Уншиж байна |