Батлан хамгаалах яам 1.8 тэрбумаар хувцас хэрэгсэл авна

Г.Сайханбаяр төсвийн захирагчтай Батлан хамгаалах яам өчигдөр 1.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласан байна. Энэхүү хөрөнгийг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргахаар болсон байна. Энэ хөрөнгөөр аранз, гутал, биеийн тамирын хувцас, бусад хэрэглэл, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгсэл, майхан худалдан авах юм.
Тус хөгжлийн сан нь 2024 оны төсвийн жилд 105 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн ба үүний найман худалдан авалт нь их үнийн дүнтэй байна. Үүнээс анхаарал татаж байгаа нь тухай бүрт нь төлбөрийн шилжүүлгээр зарцуулах бэлэн мөнгө юм. Энэ 2.5 тэрбум төгрөг байна. Мөн бусад материал хэрэгсэлд 1.4 тэрбум төгрөг зарцуулах юм.
Батлан хамгаалахын сайдын шууд удирдлагад дор үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэг, техник, тоног төхөөрөмж, материаллаг баазыг шинэчлэх, алба хаагчдын сурч боловсрох, ажиллах орчныг сайжруулах, улсын бүтээн байгуулалтад оролцох, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зэрэг батлан хамгаалах, Зэвсэгт хүчний өмнө байнга тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэх ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ