Үндэсний дата төв 2.5 тэрбум төгрөгөөр КИОСК машин авна
2024-01-29

Үндэсний дата төвөөс Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд КИОСК машин худалдан авах тендер зарласан байна. Улсын хэмжээнд төрийн цахим үйлчилгээг хувийн хэвшлийн КИОСК машинаар хүргэдэг болох зорилгоо биелүүлэхээр 2.5 тэрбум төгрөг зарцуулах юм. 

 

 

Энэ хөрөнгөөр нийт 505 ширхэг КИОСК машин авахаар төлөвлөжээ. Үндэсний дата төв нь 2024 оны төсвийн жилд нийт 37 төрлийн худалдан авалт хийхээр ШИЛЭН ДАНСНЫ мэдээлэлдээ тусгасан байна. Үүний хамгийн өндөр дүнтэй нь КИОСК машин худалдан авалт байгаа бол Сүлжээний аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн программ хангамжийн сунгалтын лиценз нийлүүлэхэд 1.5 тэрбум, Мэдээллийн аюулгүй байдлын программ хангамжийн сунгалтын лиценз нийлүүлэхэд 1.1тэрбум төгрөгийг зарцуулах аж. 

 

Мөн тус төв нь он гарснаас хойш буюу энэ сард Төрийн сангаас 600 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан бол бусад хувийн байгууллагуудаас 170 гаруй сая төгрөгийн орлого орж ирсэн байна. Үүнээс Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлага хэсэгт 4 төрлийн гүйлгээг мэдээлжээ. Тодруулбал,  ЦХХХ-ны сайдын томилолтын тушаалаар 12 сая төгрөгийг гадаад албан томилолтод, интернэтийн суваг ашигласны төлбөрт 5.5 сая төгрөг, Нөөц төвийн цахилгааны төлбөрт 8.7 сая төгрөг зарцуулсан. Нэг үгээр нийт 700 шахам сая төгрөгийг орлогоос ШИЛЭН дансанд 26 сая төгрөгийг л л мэдээлсэн байна. 

 

 

Үндэсний дата төв нь Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэх зорилго бүхий Цахим монгол, Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 183 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Киоскын үе өнгөрсөн шүү дээ. Е- монголиа бүртгүүлээд л болоо. Шаардлагатай байгууллага нь Е ороод л код нь бүртгэлтэй утсанд ирээд мэдээллээ авч бгаа шүү дээ.
2024-01-30
hovdiin urainhai zahchin bayduud adagiin hulgaich
2024-01-29