С.Амарсайхан: Шатсан барилгыг засах хөрөнгийг ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргана

С.Амарсайхан: Шатсан барилгыг засах хөрөнгийг ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргана

Засгийн газрын хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар авч хэлэлцэж, зарим сайд нарт үүрэг чиглэл өгсөн байна. 

 

 

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Улсын онцгой комиссын мэдээллийг сонссон.  Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг сонслоо. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс амь насаа алдсан албан хаагчдын ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, нөхөн олговрыг яаралтай шийдвэрлэхэд улсын онцгой комисс, ОБЕГ-т даалгасан. 

 

Мөн хэрэг шийдвэрлэх хүртэл гал түймэрт өртөж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай техник төхөөрөмжийн жагсаалт, төсөв хөрөнгийн тооцооллыг танилцуулахыг үүрэг болгосон. 

Түүнчлэн Нийслэлийн газар олголттой холбоотой нээлттэй сонсгол явуулахыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өглөө. Тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэхтэй холбоотой стандартыг олон улсын жишигт нийцүүлэхийг даалгалаа" гэлээ.

 

Шадар сайд С.Амарсайхан "Албан үүргээ гүйцэтгэж яваад  амь насаа алдаж, эрсдэлд орсон онцгой байдлын албан хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэлээ. Хоёрдугаарт, осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартаж, эмчлэгдэж байгаа иргэдийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэлээ. 60 айлын орон сууц гал түймэрт өртсөн. Орон сууцыг засахтай холбоотой асуудлыг ЗГ-ын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр боллоо. Байр засварлах хүртэл түр байр түрээслэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Энэ ажлыг НЗДТГ хариуцана. Шатсан байгаа автомашиныг буруутай этгээдээр төлүүлэх эсэх асуудлыг хуулийн байгууллага шийдвэрлэнэ. Газ тээвэрлэж явсан машин бүртгэлгүй, зөвшөөрөлгүй явж байсан асуудал яригдаж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Camarcaihan ajlaa uguul taarna ene hun jinhene hotiig samarch bga hundee kovidiin ued ch bs saihan samarsandaa
2024-01-29
jesous:
Google is paying 90 to 100$ per hour! Work for few hours and have longer with friends & family. On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-01-25