Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар авч хэлэлцэнэ.
Мөн Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар, Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ