ОБЕГ 2023 онд 4 тэрбумаар байшин барьж, ажилчдадаа 309 саяар хувцас хэрэглэл авчээ

ОБЕГ 2023 онд 4 тэрбумаар байшин барьж, ажилчдадаа 309 саяар хувцас хэрэглэл авчээ

Өнгөрсөн шөнө онцгой байдлын гурван албан хаагч галын голомтод ажиллаж байх үедээ харамсалтайгаар амиа алдлаа. Ослын үеэр Онцгой байдлыг алба хаагчдын өмссөн хувцас хэрэглэл яг одоо нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. 

 

 

Тэгвэл өнгөрсөн жил Онцгой байдлын албаныхан ажилчдынхаа хувцас хэрэглэлд хичнээн төгрөг зарцуулсан талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх онцгой тусгай хувцас, хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн  121 дүгээр ангийн ШИЛЭН дансны мэдээллийг хүргэе. 

 

Тус ангийн хувьд Онцгой байдлын байгууллагын дүрэмт болон тусгай зориулалтын хувцас хэрэгслийг турших, зохион бүтээх, үйлдвэрлэн бэлтгэн нийлүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.  Өнгөрсөн 2023 онд тус ангийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө ОБЕГ-ын даргаар батлагдаагүй талаар ШИЛЭН ДАНСАНДАА МЭДЭЭЛСЭН БАЙНА.

 

Харин цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хэсэгт 309 сая төгрөгөөр хувцас хэрэглэл худалдан авсан талаар мэдээлсэн байна. Анхаарал татаж байгаа нэг зүйл нь тус ангийн Шилэн дансны цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээ хэсэгт хувцас хэрэгсэл гэсэн утгаар 1.1 тэрбум төгрөг шилжүүлэгдэн орсон байгаа юм. 

 

Тэгвэл ОБЕГ өнгөрсөн 2023 онд 4.4 тэрбум төгрөгийг Мэргэжлийн сургалтын төвийн барилга барихад,  Онцгой байдлын байгууллагад автомашины дугуй, аккумлятор,  шатахуун авахад 3 тэрбум төгрөгийг, Улсын нөөцөд гэр, автомашин, дугуйт ачигч худалдан авахад 3.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 

 

 

ОУ-ын стандарт бүхий хувцас хэрэгсэл

 

П.ГОО

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гүйцэт анализ хийчиж болдоггүй юм уу? тэр авсан гээд байгаа мөнгөөр нь хэдэн ширхэг стандартын дагуу хувцас авсан байж болох талаар анализ хийгээд, очоод ажилчидаас тийм хангалт орж ирсэн үү гээд асуучихалдаа!
2024-01-25
Яг зөв дэмжиж байна.
2024-01-25
Яг зөв.
2024-01-25
Энэ газарыг удирдаж байгаа даргын буруу. Галын аюултай нөхцөлд ажилдагыг мэдсээр байж, яагаад галд тэсвэртэй хувцас багаар ажилчидаа хангаагүй юм бэ. Ийм ийм хувцас авхад ийм тоотой мөнгө гарах нь гээд төсөвлөөд засгийн газарт оруулах эрх нь байсан л байх да.Тэгсэн бол үгүй ээ ажилчид чинь энэ хамгаалахгүй хувцастай гаа байх нь зөв гэхгүй л байсан байх да. Түүний оронд үнэтэй байр бариулах гэж төсөвлөөд сууж байсан байх нь. Энэ байгуулгын удирдлагуудад нь арга хэмжээ авахгүй өнгөрвөл, олон сайхан эрчүүдийн халуун амь, ар араасаа ажиллахад баталгаагүй шүү.
2024-01-25
Хувцас мэтхэн төсөвлүүлэх ажил бол даргын ур чавдар, хөөцөлдөлгөөтэй л холбоотой.
2024-01-25
Яг зөв дэмжиж байна.
Яг зөв.
Олон улсын хэмжээнд сэтгэж ажиилах болж дээ чоангуяа шатахуун газтай харьцах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй баына тэр нэг эргүү жолооч газ ачиж явж өөрөө холдсон байж бусдыг олд гэх ухаан алга байсан юм байх даа
2024-01-25
Олон жил болсон олигтой сэтгэхгүй одоогиын дарга нарыг солих хэрэгтэй дээ худлаа хаагаад юу ч хийхгүй хүний талөө сэтгэлгүй хүмүүс дээ
2024-01-25
Авлига цавчааг алга болгохгүй бол монгол дампуурлаа шүү
2024-01-24
Загдаа:
Ийм хүнд нөхцөлд, ажилтнууд нь хамгаалах хэрэгсэлгүй ,хортой газын. Хамгаалалт байхгүй. Л ажидлаж бнаш дээ, Дөрга нар нь хамаг мөнгиыг нь идчихсэн болохор энэ залужс бор зүрхээрээ. Ажиллаж баына, Цүдгэр дөрга нарааас. ХАРИУУЛАГА. Нэхэх ёстой !!!
2024-01-24
тэгж л таарна
2024-01-24
магадгүй
2024-01-24
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2024-01-24
магадгүй
309 нэртэй үсрээд 100 сая хүргэхгүйгээр авсан бг шүү дээ
2024-01-24
дарга нарынх нь албандаа унах лексус570 авахад л хамаг мөнгөө зарж байгаа газардаа худлаа гэвэл гадна нь очоод харахгүй юу
2024-01-24
тэгж л таарна
Зочин:
Ер нь сүүлийн жилүүдэд онцгой байдалд хөрөнгө мөнгө нилээн зарцуулаж бгаа гэхдээ үүнээс илүү гарах л байх гол нь ямар юмандаа зарцуулаж бна гэдгийг л үзэх хэрэгтэй дээ
2024-01-24