Д.Гантулга: Х.Нямбаатар улсын дугаарын бизнес хийх гээд байгаа юм уу

Д.Гантулга: Х.Нямбаатар улсын дугаарын бизнес хийх гээд байгаа юм уу

НИТХ дахь ХҮН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Төлөөлөгч Д.Гантулга “Улаанбаатар хот түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах хуультай болсон. Энэ хуулийн дагаа, хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэж байгаагаар 16 журам батлагдана. Үүнээс  9 нь НИТХ-ын нөгөөдрийн хурлаар батлагдана. Энэ  журам дотор нийтийн тээврийн сан байгуулах тухай байгаа. Энэ санд ирэх жил, 10 жилд хэдэн төгрөг цугларах талаар төсөөлөлд үндэслэсэн тоо байх ёстой. Гэтэл өргөн барьсан танилцуулга дотор ямар ч тоо байхгүй.  Санхүүгийн тооцоололгүйгээр сангийн тухай ярьж болохгүй.

 

 

Х.Нямбаатар даргын гаргаж байгаа шийдвэрүүд ямар ч судалгаа, тооцоогүй маш дутмаг байна.

 

Нийслэлд явж байгаа тээврийн хэрэгслийн тоог 730 мянгаар хязгаарлана гэж байна. Улаанбаатарын серийн дугаарыг 9911 шиг болгоно гэж өөрсдөө ил тод ярьж байна. 9911-тай дугаар үнэд орлоо гээд Монгол Улсад ямар гавьяа байгуулав?  Х.Нямбаатар өөрөө дугаарын бизнес хийх гээд байгаа юм уу. Тиймээс ямар ч хэрэггүй, иргэдийн эрх рүү халдсан шийдвэрүүдээ татаж ав” гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

Төлөөлөгч П.Ганзориг “Олон ноцтой шийдвэрүүд дунд Улаанбаатар хотод олгох улсын дугаарыг 730 000-аар хязгаарлах шийдвэр байгаа.

 

Одоо Улаанбаатар хотод 730 мянган дугаар олгосон байгаа. Үүгээр хязгаарлана гэдэг нь дахиж дугаар олгохгүй гэсэн үг. Хязгаарлахаар зохиомол эрэлт үүсэж, улсын дугаарын үнэ тэнгэрт гарна. Улсын дугаарыг үнэд оруулах нь хэнд, ямар ашигтай юм бэ. Машинаасаа үнэтэй улсын дугаартай болох гээд байна. Үүнийг дагаад авлига цэцэглэж, мафи, хүнд суртал үүснэ.

 

Улсын дугаарыг үнэд оруулах нь үүнийг үйлдвэрлэж, олгож байгаа эрх мэдэлтнүүдэд ашигтай.  Иргэдэд ийм халтай, захиргаадалтын аргатай, бодлогогүй шийдвэрээ татаж ав" гэсэн шаардлагыг тавилаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өөрсдөө юу ч хийж чадахгүй байж ажил хийж байгаа хүн рүү дайрч давшлахаа больцгоо!!
2024-01-24
иргэн:
Маш зөв. Дугаар машинаас үнэтэй болно. Авилга үүснэ. Хамгийн гол нь монгол хүний эрх зөрчигдөнө. Мөнгөө хуримтлуулаад унаа авах гэтэл чамд дугаар өгөхгүй, дугаар дууссан гэнэ. Бүгд л Монголын иргэн. Хэн нь унаа унах эрхтэй, хэн нь эрхгүй байх юм. Хотын дарга ийм ухаангүй байж болохгүй
2024-01-24
зочин:
Дээрэмчин Америкууд сүүлийн 30 жил үхэр монголчуудын толгойг "Аймшигтай коммунизм", "Аймшигтай социализм", "Аймшигтай Марксизм", "Гайхамшигтай Америк", "Гайхамшигтай Ардчилал", "Гайхамшигтай зах зээл" гэсэн үгнүүдээр салам угаав. Гэтэл нөгөө "Аймшигтай коммунизм", "Аймшигтай социализм", "Аймшигтай Марксизм"-ын замаар тууштай замнасан Хятад улс нүдэн дээр нь суга хөгжөөд байдаг. Дэээрмчин Америкууд бас худалч Америкууд юмаа.
2024-01-23
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
2024-01-23
ЭНЭ ТӨЛГӨН КОММУНИСТЫГ ЗАЙЛУУЛААГҮЙ ЦАГТ УЛААНБААТАР ХОТ СҮЙРНЭ. ИРГЭД ХОТЫН ДАРГАА ӨӨРСДӨӨ СОНГОДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. НЯМБАКТЕРИ, ХҮРЭЛБАКТЕРИУДЫГ ТҮРГЭН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ УЛСАД ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ НОВШНУУД...
2024-01-23
Зөв. Арай л тэнэгтэж байна шүү.
2024-01-23
mal min chi ch yu medhewdee. bas neg MAH-iin saltaanii vs l bga biz. chi udahgui namtaigaa hamt archigdah bolnoo za
2024-01-23
Шүүмжлэх амархан...өөр санаа оноо юу байна даа тэгээд...
2024-01-23
mal min chi ch yu medhewdee. bas neg MAH-iin saltaanii vs l bga biz. chi udahgui namtaigaa hamt archigdah bolnoo za