Төрийн худалдан авах ажиллагааны газраас Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга барихаар тендер зарласан байна.
БНСУ-ын “КОЙКА” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хийгдэх энэ ажлын 11 тэрбум 787 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ онд 5 тэрбум 893 сая төгрөгийн санхүүжилтийг хийх юм. Уг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилгыг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барихаар төлөвлөжээ.
Уншиж байна |