Төсвийн төслийг жил 9 сарын 1-нд УИХ-д өргөн барьдаг болно
2024-01-22

Монгол Улсын төсвийн төслийг 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэхийн зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын байгууллагад давхар хүргүүлдэг байхаар шийдвэрлэсэн талаар Төсвийн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээллээ. 

 

 

Тэрбээр " Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллагад 9 дүгээр сарын 1-нээс 20, 25 хүртэл төсвийн төсөлтэй танилцах эрхийг нээж өгсөн. Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаар хийсэн дүн шинжилгээ, мэргэжлийн тооцоо судалгаа, зөвлөмж, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад 09 дүгээр сарын 20-ны өдөр танилцуулахаар болсон. Харин төрийн аудитын байгууллага 09 дүгээр сарын 25-нд буюу үүнээс тав хоногийн дараа төсвийн төслийн талаарх аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллуугадад мэдээлэхээр болсон. Энэ нь төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулах, цаашдаа төсөв тойрсон аливаа зөрчил, алдаа дутагдал гарахгүй байх үүднээс эдгээр байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж, хэвлэл мэдээлэлд нээлттэй, олон нийтэд ил тод ажиллах зохицуулалтыг тусгасан. Хэрэв мэдээлэл өгөх өдөр нь амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөр нь шилжүүлэх бөгөөд олон нийтэд мэдээлэл хүргэсний дараа УИХ-д ажлынхаа тайлан, дүгнэлт, зөвлөмжөө хүргүүлэх зохицуулалттай. Ингээд Улсын Их Хурал аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
jesous:
Google is paying 90 to 100$ per hour! Work for few hours and have longer with friends & family. On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-01-22