“ЦАГЛАШГҮЙ ЖАРГАЛАНТ ӨДРҮҮД” урамшуулалт аян эхэллээ
2024-01-22

 

Монгол түмний уламжлалт төрт ёсны их баяр Цагаан сарыг угтан ХААН Банк эрхэм харилцагчдадаа зориулж “Цаглашгүй жаргалант өдрүүд” картын урамшуулалт аяныг 1-р сарын 22-ноос 2-р сарын 9-ний өдрийг дуустал зарлалаа.

 

Хэрвээ та Priority, Signature дебит болон бүх төрлийн кредит карттай бол аяны хугацаанд дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулаад 10-30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

 

 

Танд хэрвээ дээрх төрлийнкартууд байхгүй бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандан шинээр захиалан авч урамшуулалт аянд амжиж оролцоорой. Аяны хүрээндшинээр  кредит карт захиалсан харилцагчдадаа бид “Welcome point” буюу 30,000 оноог (1оноо = 1₮)  бэлэглэх бөгөөд урамшуулалд багтсан байгууллагуудаас эхний худалдан авалтаа хийсний дараа “welcome point” оноо тань идэвхжих юм. Энэхүү оноогоо та дараагийн худалдан авалтдаа зарцуулах буюу төлбөрөөсөө 30,000 төгрөгийг хасуулах боломжтой.

 

Харилцагчид аяны туршид цуглуулсан оноогоо thanks.mn аппликэйшний“оноо” цэснээс шалгаж болно.

 

Аянд хамрагдах карт, хөнгөлөлтийн мэдээлэлтэй танилцана уу.

 

 

 

Картын төрөл

Хөнгөлөлт хувь

Гүйлгээний дээд дүн

Нэг харилцагчийн авах хөнгөлөлтийн дээд хэмжээ

Platinium кредит карт

Priority дебит карт

30%

3,000,000₮

900,000₮

Signature дебит карт

Signature кредит карт

Glamour кредит карт

Gold кредит карт

 

 

20%

 

 

3,000,000₮

600,000₮

Энгийн кредит карт

10%

3,000,000₮

300,000₮

 

Хэрхэн хөнгөлөлт эдлэх талаар илүү тодорхой тайлбарлая. Хэрэв Priority дебит карттай харилцагч А байгууллага дээр 2,000,000 төгрөгийн худалдан авалт ПОС төхөөрөмж дээр гүйлгээ хийхэд 30 хувь буюу 600,000 төгрөгийн хөнгөлөлт авна. Дараа нь Б дэлгүүрээс 1,500,000 төгрөгийн худалдан авалт хийхэд 300,000төгрөгийн хөнгөлөлт буюу урамшуулалт аяны хугацаанд нийтдээ хамгийн дээд тал нь 900,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

 

Жич: Урамшуулалд ХААН Банкны бизнес кредит карттай харилцагч хамаарахгүйг анхаарна уу.

 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин
Miss Veronica:
Pročitajte moje svjedočanstvo o tome kako sam dobio brzi zajam od pouzdane tvrtke. Pozdrav, ja sam Veronica iz Hrvatske. Bio sam u financijskoj situaciji i trebao sam kupiti kuću. Pokušao sam potražiti zajam od različitih kreditnih tvrtki, privatnih i korporativnih, ali nije išlo, a većina banaka mi je odbila kredit. Ali kako bi Bog htio, upoznali su me s privatnim zajmodavcem koji mi je dao zajam od 90.000 eura i danas imam vlastitu kuću i vlasnik sam tvrtke i trenutno mi je dobro, ako morate ići na tvrtka za osiguranje zajma. bez kolaterala, bez provjere kreditne sposobnosti, samo 3% kamatna stopa i supotpisnik s boljim planovima i rasporedom otplate, kontaktirajte Davidson Albert Loan (davidsonalbertloan@gmail.com). On ne zna da to radim, ali sada sam tako sretna i odlučila sam dati ljudima više informacija o njemu i želim da ga Bog još više blagoslovi. Možete ga kontaktirati putem njegove e-pošte. davidsonalbertloan@gmail.com
2024-01-24