Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханы гарын үсэг зурж, баталсан нэгэн тендер зарлагдсан байна. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын тоног төхөөрөмж авах тендер зарлажээ.
Тендерийн төсөвт өртөг 3.7 тэрбум төгрөг. Уг хөрөнгөөр иргэний үнэмлэх хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах юм. Ийнхүү 2024 оны сонгуулийн өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газар Иргэний үнэмлэх хэвлэх шинэ тоног төхөөрөмж авахаар болсон байна. Хоёр жилийн өмнө УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Иргэний үнэмлэхний бичвэрт өөрчлөлт оруулахтай холбогдуулан ямар нэгэн зардал, тусдаа төсөв хөрөнгө огт хэрэггүй" хэмээн мэдээлэл өгч байв.
Харин 2024 оны төсвийн жил эхлэхтэй зэрэгцэн тус газраас шинэ тоног төхөөрөмж авахад ийнхүү ГУРВАН ТЭРБУМ 750 сая төгрөг зарцуулах төлөвлөгөөгөө нийтэд зарлажээ.
Уншиж байна |