Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзлаа
2024-01-19

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр уулзлаа.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нөлөө бүхий улстөрчтэй уулзаж, санал солилцож буйдаа баяртай байна гээд ноён Тони Блэйр гурван удаа Монголд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж байсан тул Монголын талаар тодорхой мэдээлэлтэй байдагт талархал илэрхийллээ. Тэрбээр, Монгол Улс 1992 онд ардчилсан хөгжлийн замыг тууштай сонгож, ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, шашин шүтэх зэрэг ардчиллын суурь үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө багагүй сорилтыг туулсан. Гэсэн ч монголчууд ардчиллыг хөгжүүлэх үйлсдээ үргэлж ахиц дэвшил гаргасаар ирснийг хэлэхэд таатай байна. Монгол Улс олон улсын сайн засаглалын туршлагаас суралцахыг эрхэмлэдэг. Ардчиллыг бэхжүүлэхэд олон ахиц дэвшил гарч байгааг Ерөнхий сайд онцоллоо.

 

Тони Блейр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах завшаан тохиосонд хариу талархаад түүний байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Монгол Улс бүс нутгийн хэмжээнд ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлж буй улс учраас цаашид улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улсад өрнүүлж буй авлигын эсрэг томоохон тэмцэл, засаглалын нээлттэй байдал, хараат бус шүүх засаглалыг бэхжүүлэх чиглэлээр реформ хийж байгааг өндрөөр үнэллээ.

 

Тони Блэйрийн дэлхийн өөрчлөлтийн хүрээлэн нь эдийн засгийн шинэчлэл, хууль дээдлэх зарчим,  хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Их Британи, АНУ, Африк, Ойрхи Дорнод, Сингапур, Филиппин, Вьетнам, Индонези, Малайз, Энэтхэг зэрэг улс орнуудад  үйл ажиллагаа явуулдаг.  Түүний багийнхан 2014 онд Улаанбаатарт ирж Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байв.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Англи, Америкийн хөгжил гэж мөн ч их хөөрцөглөх юм. Тэд сүүлийн 300 жил Америк тивийн уугуул иргэд болох Индиануудыг алж хядан, хүйс тэмтэрч, хомроглон устгаж, газар нутагт нь эзэн сууж, алт мөнгийг нь хуу дээрэмдэн тоносон адгийн дээрэмчид, алуучид, тонуулчид шүү дээ. Тэд сүүлийн 300 жил Австрали тивийн уугууд иргэдийг бүгдийг алж хядан, хүйс тэмтэрч, хомороглон устгаж, газар нутгийг нь эзлэн сууж, ашигт малтмал, ан амьтадыг нь хуу тонон дээрэмдсэн алуурчид, тонуулчид шүү дээ. Тэд сүүлийн 300 жил Африк тив, Энэтхэг улсыг эзлэн авч ашигт малтмал, ан амьтадыг нь цөлмөн дээрэмдэж, хар арьстануудыг боолчилон тамласан адгийн шаар, алуурчид, тоуулчид шүү дээ. Тэдний хөгжил гээч нь Америк тивийн уугуул иргэд, Австрали тивийн уугуул иргэдийн амь нас, цус, нулимс, зовлон шаналал юм шүү дээ. Тэдний хөгжил гээч нь Африк тив, Энэтхэгийн хэдэн тэрбум хүний үхэл хагацал, цус, нулимс, зовлон шаналал юм шүү дээ. Одоо тэд XXI зуунд Европ, Ази тивийг зовлон шаналалд унагхаар үхэн хатан тэмцэж байна.
2024-01-21