Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өндөрлөв.
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өчигдөр хаалтаа хийлээ. Намрын чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа.
Намрын чуулган бүхэлдээ шинэтгэлийн чуулган байв. Улсын Их Хурал ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлддөг, цахим парламент болох зорилтоо хэрэгжүүлж ажилласан. Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент нь улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж, нөхцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн, таатай үр дүн олон байгаа ч анхаарах ёстой зарим асуудал бий. Улсын төсөв батлахаас эхлээд томоохон төслүүд гацах хүртэлх асуудал бүрийн алдааг Улсын Их Хуралд тохдог арга барилаа өөрчлөх нь шударга ёсны зарчим, засаглалын тэнцвэрт харилцаанд нийцнэ... Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдгийг төр, засгийн байгууллагын албан тушаалтан бүр бодолцох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтийг хөрсөнд буулгах маш чухал Сонгуулийн жил эхэлж байна. Нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаарай гэж Улсын Их Хурлын гишүүдэд захилаа.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өндөрлөв.
Уншиж байна |