УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Ногоон автобус"-ны хэргийг хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.
"Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн юм. Энэ дагуу түр хороог байгууллаа. Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд багтаж, ажиллах юм.
Уншиж байна |