Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Швейцарын ерөнхийлөгчидтэй ярилцлаа

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Швейцарын ерөнхийлөгчидтэй ярилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай нэгдүгээр сарын 16-нд уулзлаа.

 

2024 оны Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон Виола Амхердад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэв.


Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд талууд түүхэн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.


Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэв. Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан.


Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжийг талууд хэлэлцэв.

 


2024 оны Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Виола Амхерд нь Холбооны батлан хамгаалах, спорт, иргэний хамгааллын асуудлыг хариуцдаг тул манай улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

JENKINS COOPER:
MY PERSONAL EXPERIENCE ON LOST CRYPTO RECOVERY! I read so many stories about bitcoin loss to scams. I will like to start by saying the agencies responsible for bitcoin security has really done nothing to help locate stolen or lost coins. In my situation my MacBook was hacked by someone that had access to my emails, i immediately contacted blockchain and they only wasted my time, after which i worked towards getting help else where, i was referred to consult a bitcoin expert who helped track and retrieved my 3.3 btc, for an agreed fee. I was more than grateful and willing to pay more after the job was done. Thankful i didn't fall victim and would like to recommend ( MORRIS GRAY 830 @ G maiL . COM )....
2024-01-18
ИРГЭН:
Манай гурван өндөрлөгт ичмээр нэг дүр төрх байх юмаа. Тэдний тэсгэлгүй инээд алдан, цаг үргэлжид учир шалтгаангүй инээж баясаж байгааг хараад гадны удирдагчид гайхшаа бардаг байхдаа. Дайнтай Украинаас дутхааргүй ядуурал авилгын намганд живж буй улсын удирдагчид гэдгийг нь хүн болгон мэдэж байгааш дээ уг нь.
2024-01-17