Дорнод аймаг 550 сая төгрөгөөр машин авахаар ТЕНДЕР зарлажээ

Төсвийн жил эхэлж төрийн байгууллагууд худалдан авалтуудаа зарлаж эхлээд байна. Тухайлбал, Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны газраас Төрийн тусгай чиг үүргийн болон төрийн байгууллагын албан хэрэгцээнд авто машин авах тендер зарласан байна.
Тендерийн төсөвт өртөг 550 сая төгрөг бөгөөд уг худалдан авалтын орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх юм. Гэвч тендерийн баримт бичигт хэдэн машин авах талаар дурьдаагүй байна. Тэгэхээр 550 сая төгрөгөөр ямар машин хэдэн ширхэгийг авах нь тодорхойгүй гэсэн үг. Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа аливаа худалдан авалтууд олон нийтэд ил тод, ойлгомжтой байх ёстой. Гэвч Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын
дэргэдэх Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендер ойлгомжгүй байна.
Тендерт оролцох компаниуд ямар машиныг хичнээн ширхгийг нийлүүлэх мэдээлэл авч чадахгүй гэсэн үг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ