ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалсан Түр хороо татан буугдлаа

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалсан Түр хороо татан буугдлаа

Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ахалсан УИХ-ын хянан шалгах Түр хороо өчигдөр татан буугдлаа. Тус Түр хороо нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, сонсголоор ил болсон 9177 хуудас нотлох баримт, нэгдсэн тайланг Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлжээ. Мөн тайлангаа УИХ-д тавьж, татан буугдаж байна.

 

 

Монгол Улс анх удаа улс төр, эрх мэдлийн хүрээнд өрнөсөн том асуудлыг олноороо хэлэлцэж, ард иргэдэд зөв, бурууг тунгаах боломжийг олгов. Нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол нэртэй энэ боломж 2021 онд батлагдсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар нээгдсэн юм. Энэ хуулийн дагуу хууль хяналтын байгууллагын хэмжээнд ажиллах бүрэн эрхтэй УИХ-ын хянан шалгах Түр хороо байгуулагдаж, нийгмийн анхаарал татсан хоёр ч сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг зохион байгуулаад байна. Анхны сонсголыг 2022 онд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар зохион байгуулж, үр дүнд нь зээлийн эргэн төлөлт 1.4 их наяд төгрөгийг давсан.

 

Хоёр дахь сонсгол 2023 онд нүүрс тойрсон асуудлаар зохион байгуулагдаж, экспортын гол бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааны талаарх олон мэдээллийг нийтэд ил болгов.

 

Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-иас эхлээд орон нутгийн өмчит Тавантолгой ХХК болон Тавантолгойн бүлэг ордоос олборлолт хийдэг, гэрээт ажил гүйцэтгэдэг, хяналт тавьдаг төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үүрэг оролцоо зэрэг Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнтэй холбоотой 60 сэдвээр шинжээчийн дүгнэлтийг сонсож, 577 гэрчээс мэдүүлэг авч, нотлох баримтыг шинжлэн судалж, тайлангаа УИХ-д тавьснаар Түр хороо татан буугдав.

 

УИХ-ын хянан шалгах Түр хороо үүргээ гүйцэтгэлээ. Нүүрсний хулгайн үнэн, эзэн холбогдогчоос эхлээд газрын наймааг хүртэл илчилж, 9177 хуудас нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Одоо хууль хяналтын байгууллага ажлаа хийх үлдэв. Түр хорооны сонсголын эцсийн үр дүн хууль хяналтын байгууллага хэрхэн ажиллахаас ихээхэн хамаарна. Нээлттэй сонсгол нэрээр сүржигнэж, 500 гаруй хүнийг гэрчээр дуудаж, олны өмнө "яллахын тулд ялласан уу" эсвэл үнэн мөний эхлэлийг тавьсан уу. 

 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

JENKINS COOPER:
MY PERSONAL EXPERIENCE ON LOST CRYPTO RECOVERY! I read so many stories about bitcoin loss to scams. I will like to start by saying the agencies responsible for bitcoin security has really done nothing to help locate stolen or lost coins. In my situation my MacBook was hacked by someone that had access to my emails, i immediately contacted blockchain and they only wasted my time, after which i worked towards getting help else where, i was referred to consult a bitcoin expert who helped track and retrieved my 3.3 btc, for an agreed fee. I was more than grateful and willing to pay more after the job was done. Thankful i didn't fall victim and would like to recommend ( MORRIS GRAY 830 @ G maiL . COM )....
2024-01-18
МОНГОЛ:
баригдахаараа бархирна, бухимдана гэгчээр дийлэнх АН намынхан нүүрсний хулгайчид байсан бололтой. боож үхчих гээд л байх юм. ард түмнээс АН ынхан хулгайчаа гэж нэг их бдохгүй л байхад өөрсдөө биднийг хэллээ гээд боож үхчих гээд байх юм. өөрсдийгөө өөрсдөө барьж өгөөд байгаа юм уу
2024-01-17
Улс төржсөн Хуурамч Сонгуулийн шоу:
Энхбаярын Сонсгол гэж Сонгуулийн Шоу улс төржсөн АН руу дайхч давшилж гүтгэж Дээрлэхсэн,МАН ыханы 8 жилийн бузар хулгай луйварыг хайцаалж хамгаалсан лалар сонсгол нэртэй шоу байсан.Улаан коммунист улаан хамгаалагч төрх нь тодорсон тийм хог болсон шүүү.
2024-01-17