ХААН Банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих, идэвхжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор орон даяар байрлах 400 гаруй Киоск машинаараа дамжуулан тоон гарын үсэг олгож эхэллээ. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд өмнө нь үүнийг УБЕГ-ын харьяа бүртгэлийн төвүүд болон төрийн үйлчилгээний Киоск машинаар дамжуулан олгодог байсан бол иргэд өөрт ойр байрлах ХААН Банкны Киоск машинаас тоон гарын үсэг авах боломжтой болж буй.
2022 оны 5-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатайгаар олгож байгаа билээ. ХААН Банк Киоск машинаараа дамжуулан тоон гарын үсгийг ухаалаг гар утасны GSign аппликэйшнд суулган авах боломж олгоод зогсохгүй нийт харилцагчдадаа тоон гарын үсгийн давуу тал, боломжуудыг ойлгуулах, хэрэглээг нь нэмэгдүүлэхийг зорьж байна.
Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрснээр иргэд зайнаас цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт олон боломж нээгдэж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бололцоотой болсон. Мөн тоон гарын үсэг ашиглан цахим сувгуудаар зээл авах, хүүхдийн мөнгөний данс нээх, хувийн мэдээллээ шинэчлэх зэрэг боломжийг ХААН Банк танд олгож байна.
Тогтвортой хөгжлөөр манлайлж ажилладгийн хувьд ХААН Банк цаасны хэрэглээг бууруулах зорилт тавьж, өнгөрсөн онд Монголд анх удаа дансны хуулга, тодорхойлолт, мөн гүйлгээ хийсэн үйлчилгээний баримтыг тоон гарын үсгээр баталгаажуулж Киоск машинаар олгодог болсон билээ. Тэгвэл энэ удаа иргэдэд тоон гарын үсэг олгодог болсноор цаасны хэрэглээг бүрэн халахад дахин нэг алхам ойртож буй юм.
Та бүхэн тоон гарын үсгийг ХААН Банкны дижитал салбар болох DigiGo, Улаанбаатар хот даяар байрлах GS25 сүлжээ дэлгүүрүүдэд байршуулсан Киоск машинаас авах боломжтой.
ХААН Банкны Киоск машины байршлуудтай ЭНД дарж, тус машинаас тоон гарын үсгийг хэрхэн авах тухай заавартай ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Уншиж байна |