Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд ХОЁР жилийн хорих ял оноожээ

Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд ХОЁР жилийн хорих ял оноожээ

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн бэлтгэсэн шүүхийн тоймыг хүргэе. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос  “Г”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

 

Шүүгдэгч “Г” нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч З-д хүч хэрэглэж хүчиндсэн үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдож байна. Хүчиндэх гэмт хэрэг гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх эсхүл бусдын согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байхыг ойлгоно. Шүүхээс шүүгдэгч “Г”-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч “Г”-д хоёр жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single case/66802?daterange=2022-01-01%20%-202022-10...

 

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

JENKINS COOPER:
MY PERSONAL EXPERIENCE ON LOST CRYPTO RECOVERY! I read so many stories about bitcoin loss to scams. I will like to start by saying the agencies responsible for bitcoin security has really done nothing to help locate stolen or lost coins. In my situation my MacBook was hacked by someone that had access to my emails, i immediately contacted blockchain and they only wasted my time, after which i worked towards getting help else where, i was referred to consult a bitcoin expert who helped track and retrieved my 3.3 btc, for an agreed fee. I was more than grateful and willing to pay more after the job was done. Thankful i didn't fall victim and would like to recommend ( MORRIS GRAY 830 @ G maiL . COM ).....
2024-01-18