Сурагчид өөрийгөө үнэлэх систем нэвтэрлээ

Сурагчид өөрийгөө үнэлэх систем нэвтэрлээ

Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурагчид өөрийгөө үнэлэх систем хэрэглээнд нэвтэрч байгаа талаар мэдээлэл хийлээ. Уг систем нэвтэрснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын бодит түвшинг,  амжилтыг өөрөө үнэлэх боломжтой болж байгаа аж. 

 

 

Тодруулбал, ЕБС-ийн I-XII ангийн суралцагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/-д өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой болж байгаа аж. 

 

Суралцагчид мэдлэг, чадварын түвшнээ тогтоохын тулд https://soril.eec.mn/eecexam/ системд нэвтрэн, үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болж байгаа юм. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ