ХХААХҮЯ 50 саяар хувин авна

ХХААХҮЯ 50 саяар хувин авна

Жил бүр сар шинийн баярын өмнө Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулдаг. 

 

 

Энэ дагуу ХХААХҮЯ-наас Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч нарт олгох гарын бэлгийн тендерийг зарласан байна. Өнгөрсөн долоо хоногт 33 сая төгрөгөөр 40 ширхэг домбо, алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн 55 ширхэг аягыг 60 сая төгрөгөөр, малчин, тариаланчдад өгөх 55 ширхэг цомыг 50 сая төгрөгөөр цом хийлгэхээр тендер зарласан талаар мэдээлсэн. 

 

Тэгвэл тус яамнаас Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга фермер, саальчинд олгох хувингийн тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 50 сая төгрөг байна. Тендерийн баримт бичигт тусгаснаар нийт 168 ширхэг хувин худалдан авах юм. Мөн Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, ферсер, саальчинд олгох өргөмжлөл, цолны үнэмлэх хийлгэхэд 33 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 

 

 

Ийнхүү ХХААХҮЯ 200 гаруй сая төгрөгөөр Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олонд гарын бэлэг өгөх нь ээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ бол байх асуудал ш дээ.
2024-01-15