Г.Амгаланбаатар ШҮГЭЛ үлээх үү

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУГЖ Г.Амгаланбаатар өчигдөр орой буюу энэ сарын 14-ний өдөр нийгмийн сүлжээндээ "Заа Амгаа нь их удаан тэслээ маргааш бүгдийг нь дэлгэнэ ээ Улсын Драмын Эрдмийн Театр" хэмээн бичжээ.
Түүний хувьд Улсын драмын эрдийн театрын үйлдвэрчний эвлэлийг тэргүүлдэг бөгөөд соёл урлагийн ажилтнуудынхаа ар гэр, амьжиргаанд огт анхаарал хандуулахгүй байгаа зэрэг олон асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж, олон нийтэд дуу хоолойгоо хүргэж ирсэн нэгэн. Тэрбээр 2000 оны эхээр тус театрын босгыг алхаж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Тэгвэл 20 жил ажиллаж байгаа байгууллагынхаа ямар асуудал дэлгэх вэ асуулт АНХААРАЛ татаж байна.
П.ГОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ