ХААН Банк харилцагчдадаа Парисын зуны олимп үзэх боломж олгож, 2023 оны 10-р сарын 15-наас 2024 оны 3-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд хадгаламжийн урамшуулалт аян зарласан билээ. Тэгвэл тус аяны эхний тохирлын эзэд тодорч, “Парис-2024” зуны олимпын наадам үзэх эрхийн батламжаа өнөөдөр гардан авлаа.
2023 оны 10-р сарын 15-наас 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд аяны болзол ханган тохирлын эрх авсан оролцогчдоос өнгөрсөн лхагва гарагт ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар дараах гурван харилцагчийг шууд дамжуулан тодруулсан юм.
Б********В БАЯРАА, 9911****, Улаанбаатар хот, СБД
Х********А АЛТАЙ, 9571****, Баян-Өлгий аймаг, Баяннуур сум
С********И ИГИЛИК, 8564****, Баян-Өлгий аймаг, Толбо сум
Орон даяар 2024 оны 3-р сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх энэхүү аяны 2024.01.01-2024.03.31-ний хооронд аяны болзол хангасан оролцогчдоос тохирлын эзэн болох сүүлийн 3 харилцагчийг 2024 оны 4-р сарын 10-ны өдөр шууд дамжуулалтаар мөн тодруулна.
Харилцагч та санхүүгийн зөв дадлыг хэвшүүлж, итгэл дүүрэн маргаашийн төлөө мөнгөө хуримтлуулахад тань туслах энэхүү аянд нэгдээд Парис хотоор аялангаа олимпын наадам үзэх эрхийн эзэн болоорой.
Урамшуулалд хамрагдах болзол:
6 сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа нэмж хийсэн орлогын 100,000 төгрөг тутамд 1 тохирлын эрх;
Төгрөгийн хугацаатай хадгаламжийн дансаа 6 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах бүрд 1 тохирлын эрх тус тус олгоно.
Тохирлын эрх хасагдах нөхцөл:
Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;
Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансны гэрээт хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд тухайн дансны тохиролд оролцох эрх тус тус хасагдана.
Та банканд бүртгэлтэй утаснаасаа 131917 дугаарт “ayalal” гэсэн мессеж илгээн тохирлын эрхээ шалгах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Уншиж байна |