"МИК ОССК" ХХК (МИК), “Deutsche Bank AG” болон “Korea Investment & Securities Asia Limited” компанитай хамтран 225,000,000 ам.долларын “Хулан” бондыг олон улсын зах зээл дээр арилжаалах ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
МИК нийт 170,431,000 ам.долларын буюу нийт компанийн гаргасан "Reg S Notes"-н 80.37 хувийг солилцох захиалга хүлээн авсан билээ. Үүний зэрэгцээ, компани нь "Deutsche Bank AG" болон "Korea Investment & Securities Asia Limite"d компанитай хамтран 52,515,000 ам.долларын бонд гаргалаа. Ингэснээр нийт 225,000,000 ам.долларын шинэ бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр амжилттай арилжаалж, Монгол Улсын валютын нөөцөөс ойрын хугацаанд гадагш чиглэх мөнгөн урсгалыг хойшлуулж чадсан амжилттай үзүүлэлт боллоо. Энэхүү ажлыг амжилттай гүйцэтгэхэд хувь нэмэр оруулж, хамтран ажилласан хөрөнгийн зах зээл, хуулийн зөвлөх компаниуд болон МИК-ийн ТУЗ, мэргэжлийн хамт олондоо талархал илэрхийлье.
МИК нь олон улсын хөрөнгийн зах зээлээс ийнхүү 3 дахь удаа бонд гаргасан нь компанийн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцэж, итгэл хүлээсэн хэвээр байгааг илтгэж байна.
Уншиж байна |