Х.Болорчулуун сайдын яам 33 саяар домбо, 55 саяар мөнгөн аяга авна

Х.Болорчулуун сайдын яам 33 саяар домбо, 55 саяар мөнгөн аяга авна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гурван тендер зарласан байна.  Энэ нь сар шинийн баяраар аварга малчин, тариаланчдад өгөх бэлэг юм. 

 

 

Тодруулбал, Тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбыг 33 сая төгрөгөөр худалдан авахаар төлөвлөсөн байна. Нийт 40 ширхэг домбо худалдан авах юм. 

 

 

Мөн Улсын аварга тариаланч хамт олох, улсын аварга тариаланчийн шагналд олгох алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аягыг 60 сая төгрөгөөр худалдан авна. Тендерийн баримт бичигт 55 мөнгөн аяга авна хэмээн тусгажээ. Нэг ширхэг мөнгөн аягийг 1.1 сая төгрөгөөр худалдан авахаар төлөвлөсөн гэсэн үг

 

 

Харин аварга малчин, тариаланчдад өгөх цомыг 50 сая төгрөгөөр цом хийлгэхээр тендер зарлажээ. Нийт 55 цом хийлгэхээр төлөвлөжээ. 

 

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Арьс ширний цогцолбор барих яасан бэ? Ер нь хувь хүмүүс, хувийн компанийг худлаа шалгаруулж шагнал өгдөг ямар учиртай юм бэ? Ээмэг гэж бас балайрсан
2024-01-15
зочин:
мөнгийг нь өгөөч ээ
2024-01-15
Газраа үнэгүй өгөөд, дээр нь урамшуулдаг хуулийг эсэргүүцсэнийхээ төлөө ухуулж байгаа байхаа. Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүмүүс орж ирж суух гээд газар нутгаа үнэгүй өгөөд, бас дээр нь урамшуулал өгөх гэж байгаа байх. Тэгээд ч болоогүй юу ч хийсэн тэр улсын зөв болох болохоор хөөрхий ард иргэд минь бэлтгэлтэй байгаарай. Тэнэг иргэдтэй гэдгийг мэдээд тэр чамаас илүү юм идчихлээ гэсэн мэдээ тавьж алалцуулах гэж байгаа юм. Тэгээд тэр хойгуур нь хөөрхий хамаг газар нутагт нь эзэн суух гэж байна.
2024-01-14
Уншигч:
Энэ хүн сайд болсноор хувьдаа л баяжсан байх, ард иргэд бол олигтойхон гурил ч авч чадахгүй болсон шүү. Буузны гурил их үнэтэй болсон байна лээ.
2024-01-14
Үйтэн хуар, торго дурдан алга. Олигтой төсөв тавихгүй дээ.
2024-01-14
Улсын аварга болсон хүмүүст жоохон үнэ цэнэтэй шагнал өгөх нь зөв шүү дээ. Хийсэн бүтээсэн юмтай хүмүүст хоосон төмөр өгч сэтгэлийг нь хуураад яахав дээ.
2024-01-14
Энэ нөхөр ер явахгүй ээ. САлбарын ажлаа өөд татахын оронд огт хамааралгүй элдэв асуудлаар попорч улстөржиж цаг нөхцөөж байна. Дарханы арьс ширний цогцолбор гэж хичнээн жил ярьж хичнээн их мөнгө цутгасан. Өнөөдөр хагас дутуу цутгасан сууринаас өөр хийж бүтээсэн гэхээр юу ч байхгүй.Шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгуулахыг хүлээж байгаа болтой юм. Энэ сайдын үед бүх төрлийн хүнсний хангамж дордсон. САлбарыг өөд татчих өөр хүн энэ монголд байдаггүй л юм байх даа
2024-01-13
Зочин:
Тэр домбо аягыг идэх биш , тэрний оронд хэрэгтэй юм өгсөн нь дээр байхөө
2024-01-13
Мөнхжаргал:
Юундаа ам хэлээ билүүдэлцээд байгаа юм бэ? Байх л шагнал шүү дээ
2024-01-12
Хөөрөг бол монголчууд ёс биш, манж чин гүрэний бодлогоор бий болсон зүйл.
2024-01-12
мөнгө аяга өгөхыг хориглоочээ:
Мөнгөн аяга ,хадаг Бэлэг сэлт татварын мөнгөөр авахыг хориглорчээ.Сайд дарга нар уул овоо шг их олон хэлэн зуун аягатай болчихсон бдг.
2024-01-12
Их гүрний даалгавраар эх орныхоо эсрэг ажиллагч!!!
2024-01-12
ЭНЭ УЛААН ХАЦАРЛАСАН ГУРИЛЫН ХУЛГАЙЧИЙГ ЗАЙЛУУЛААЧ
2024-01-12