Нийслэл ДАВСГҮЙ байгаа юу

Нийслэл ДАВСГҮЙ байгаа юу

Шинэ Засаг даргатай болсон нийслэлийн иргэд энэ өвлийг зутруухан давж байна. Машин унаа нь дугаарын хязгаарлалттай, бүх зам талбай нь мөсөн бүрхүүл тогтчихсон. Үүнээс үүдэн хичнээн хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. 

 

 

Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн мэдээллээр өвлийн сар эхэлснээс хойш буюу өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд 5000 гаруй хүн хальтиргаа гулгаанаас үүдэн гэмтэж бэртжээ. Үүн дээр нэмэгдээд хичнээн хүн эд хөрөнгөөр хохирч байгааг тооцож аргагүй. Гэвч нийслэл дээрх эрсдлийг арилгахаар ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Нийслэл өнгөрсөн жил 4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцөлсөн тухай мэдээлж байв. Үүн дээр нэмж 1359 тонн давс, 4499 тонн бодис худалдаж авахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан юм. Тэгвэл уг төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн байх магадлалтай байна. 

 

Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн сарын эхээр буюу арванхоёрдугаар сарын 8-нд Хальтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис худалдан авахаар тендер зарласан. Тэгвэл 1.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг тендерийг хүчингүй болгосон байна. 

 

Уг тендерийн баримт бичигт тусгаснаар Халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис 2000 тонныг буюу нэг тонн давсыг 900 сая төгрөгөөр худалдан авахаар төлөвлөсөн байв. Гэвч ААН-үүд уг тендерт саналаа ирүүлээгүй учраас ийнхүү баримт тендерийг хүчингүй болгосон байна. Нэгэнт тендер үр дүнгүй болсноос үүдэн нийслэл халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодисгүй болох нөхцөл байдал үүсэж байгаа юм. 

 

 

 

 

П.ГОО

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ