Дэд сайд Г.Түвдэндорж Х.Баттулгыг ДЭЭРЭМЧИН гэв

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр Х-ын дарга Г. Занданшатарт Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлсэн. Тэрбээр шаардлага хүргүүлснийхээ дараа "100 мянган долларын босгыг байхгүй болговол хөрөнгө оруулагч нэрээр гадаадын хүмүүс орж ирээд МУ-ын газар нутаг дээр газар эзэмшээд амьдрах хуулийн цоорхой бий болно" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэгвэл энэ үйл явцын дараа Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж өөрийн цахим хуудастаа “Карибийн тэнгисийн дээрэмчин ордонд орж ирлээ” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ