Экс Ерөнхийлөгч Х.Баттулаг өнөөдөр Ч.Хүрэлбаатар нарын санаачлан өргөн барьсан Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, мэдээлэл хийсэн.
Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнгөрсөн оноос сүүлээс эхлэн Ч.Хүрэлбаатар хятадын эрлийз, хурлийз гэх гүтгэлгийн мэдээлэл тараасан. Дараа нь гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар Ч.Хүрэлбаатар гадаадын иргэдэд МУ-ын газрыг 100 жилээр олгох гэж байна гэсэн гүтгэлгийг гарсан. Энэ бүгдийг зохион байгуулсан эзэн өнөөдөр гарч ирлээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийг байхдаа надад 7 удаа хориг таввьж байсан. Өнөөдөр Ерөнхийлөгч биш болсон ч найм дахь хоригоо тавьж байх шиг байна.
Миний хувьд Монголд гадаадын олон хөрөнгө оруулагчид орж ирээсэй. Монголд олон үйлдвэр байгууламж нэмж баригдаасай гэж хүсэж байна. Гадны банкууд орж ирээсэй. Монголын банкуудын монополь задарч зээлийн хүү буурч хүртээмж нэмэгдээсэй. Дэлхийн Топ их сургуулиуд орж ирээсэй! Монголдоо залуучууд дэлхийн боловсролыг эзэмшмээр байна. Арьс ширний үйлдвэрүүдэд хөрөнгө оруулагчид орж ирээсэй. Түүхий эд биш бараа бүтээгдэхүүн экспортоор нийлүүлье. Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд орж ирээсэй. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэцгээе. Дэлхийн тэргүүлэх зэргийн эмнэлгүүд орж ирээсэй… 1000, 1000-аараа эмчлүүлэхээр, оношлуулахаар аль нэг орныг зорих биш эх орондоо бага зардлаар эмчлүүлэх цаашлаад Монголд эмчлүүлэхээр ирэх гадаад иргэд олон ирээсэй гэж хүсч байна" гэлээ.