Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

 


 
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ


Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улсын Их Хурлаас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихаар хуульчилсан.
Хуулийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж, хэмнэгдэж байгаа зардал, орон тоо, цалингийн санг бууруулснаар, мөн хуульд заасан автомашин хэрэглэхийг хязгаарлах, төсвийн байгууллагуудад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол зөвхөн энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж тодорхой үр дүнгээ өгч улсын төсөвт хэмнэлт гарган эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Орон нутаг дахь төсвийн байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлж, хуулиар хүлээсэн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар байгаль, цагийн уурын өөрчлөлт, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед орон нутаг дахь төсвийн байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх бөгөөд төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн горим үргэлжлэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой гэж үзэж байна.
 
Олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулна


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ.
Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа.
Боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав.
 
Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа”-д шилжүүлэх талаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийнэ


Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжлээ.
 “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг харгалзан орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх нь олон улс, орон нутгийн зорчигч, ачаа урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, агаарын тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гэрээ бол гэрээгээрээ л байх байлгүй дэ. Яаж бодохоороо тийм гэрээнд гарын үсэг зурдаг байна аа.
2024-01-17
Гэрээ бол гэрээ л дэ
2024-01-17
JOAN CARTER:
BEST AND URGENT LOVE SPELL TO GET BACK WITH YOUR EX HUSBAND/WIFE THROUGH A POWERFUL LOVE SPELL CASTER CALLED LORD ZULU CONTACT HIM NOW FOR YOUR TESTIMONIES. CONTACT HIM ON WHATSAPP NOW +2348146326016 Hello everyone, I'm here to testify of a powerful love spell caster called lord Zulu, who helped me stabilize my relationship and solved all the problems that's been going on in my life. I was confused and devastated when my husband left me and my kids without a word, I needed him back because I love him so much, I told my friend about how he left me. She introduced me to this powerful and reliable spell caster who had helped her in getting her lover back, so I contacted him and he promised that in less than 24 hours he will come back to me. After I did all he asked, to my greatest surprise my husband who had refused to speak with me came to my house and asked for forgiveness for all he had made me go through and now we are living happily together, I will forever be grateful to you Lord Zulu if you have any relationship problem I will advise you to contact him now for your testimonies. Contact him on WhatsApp +2348146326016 Email @ lordzulu05@gmail.com website: allsupremepowersolutionhom.website2.me WEB PAGE 2: https://64f9bc917d97d.site123.me
2024-01-12
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470:
My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell0@gmail.com or WHATSAPP / Telegram +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2024-01-12
Иргэн:
Шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг бүрмөсөн зогсоомоор байна.ард нь зарим иргэд хохироод байна шүү дээ эрхэм нөхдүүд минь
2024-01-11
зочин:
Хэмнэлтийн хуулиараа төрийн албаны данхайсан том бүтцийг багасгаж яам тамгын газрыг цөөрүүлэх, яамдууд дээр орон тооны цомхотгол хийх шаардлагатай. Шүүх хууль хяналтын байгууллагын дагаж мөрддөг процессийн хуулиудыг хялбарчилж шүүх хуралдаан шалтгаангүй шахам хойшлуулдаг байдлыг хязгаарлаж өгөх хэрэгтэй. Шүүгдэгчийн эрх, хүний эрх гэж яриад хохирогчийн эрхийг анхаарахгүй байгаа нь шүүхийн хүнд суртлыг буй болгож шүүгдэгч өмгөөлөгчийн зүгээс цаг хугацаа хохиж шүүх хуралдааныг хойшлуулдаг нь хэвийн үзэгдэл болжээ. Авлига хээл хахуулыг бүх шатанд таслан зогсоохгүй бол эдийн засаг хөгжихгүй. Хэдэн цөөхөн хүн хэт их баяжиж, ард иргэд нь тэднийхээ хөлд чирэгдэж үнийн хөөрөгдлийг амсаж байна. Хуримтлал үүсгэх, хэмнэлт гаргах боломжгүй амьдарч байна.
2024-01-11
REAL LOVE SPELL CASTER PRIEST WISDOM THAT HELP ME SAVE MY RELATIONSHIP.TEXT OR ADD HIM UP ON WHATSAPP: +2348124644470:
My name is CLARA JAMES .I want to give thanks to PRIEST WISDOM for bringing back my ex husband.No one could have ever made me believe that the letter I’m about to write would actually one day be written. I was the world’s biggest skeptic. I never believed in magic spells or anything like this, but I was told by a reliable source (a very close co-worker) that Trust is a very dedicated, gifted, and talented person,It was one of the best things I have ever done. My love life was in shambles; I had been through two divorces and was on the brink of a third. I just couldn't face another divorce, and I wanted to try harder to make our relationship work, but my husband didn’t seem to care. and he broke up with me again . I was confused and did not know what to do again, rather they got in contact with PRIEST WISDOM.He did a love spell that made my husband come back to me. We are now very much happy with ourselves. PRIEST WISDOM makes him realize how much we love and need each other .This man is for REAL and for good . He can also help you to fix your broken relationship. I had my husband back! It was like a miracle! He suddenly wanted to go to marriage counselling, and we’re doing very, very well , in our love life . contact email supernaturalspell0@gmail.com or text or add him up on WhatsApp/Telegram at: +2348124644470 his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2024-01-11
Би:
Ярьж чаддаг гүйцэтгэлгүй төлөвлөгөө...-т
2024-01-10
Зочин:
Өөрсдөө хулгай хийж идчихээд дээр нь урамшуулал нэрээр өөрсдийгөө шагначихаад ямар хэмнэлт яриад бгаа дуракууд вэ
2024-01-10
Шинэ нисэхийг Концессийн гэрээгээр бариулахдаа, хуучин нисэхийг ашиглахгүй гэж тохирсон юм гэнэлээ
2024-01-10
Зочин:
Өөрсдөө шийдэхгүй яагаад Японоос асуух гэж??? Тэр сайхан газраа ашиглаж байхгүй бол удахгүй балгас болно шүү дээ
2024-01-10
Шинэ нисэхийг Концессийн гэрээгээр бариулахдаа, хуучин нисэхийг ашиглахгүй гэж тохирсон юм гэнэлээ
Орон нутгийн бүх нислэгийг буянтухаад шилжүүлэх хэрэгтэй
2024-01-10
Гэрээ бол гэрээ л дэ