Х.Баттулга: Нэг хүн бүдрээд унахад хүртэл надтай холбож байна
2024-01-10

Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г. Занданшатарт Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ. Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

 

Тэрбээр "Өнөөдөр Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн талаар МУ-ын Ерөнхийлөгчөөр, Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамт ажиллаж байсан хүний хувьд шаардлага хүргүүллээ. Газрын асуудал хөнгөн хуурмаг хандаж болохгүй байна. Нэг нам дангаараа эрх барьж байгаа энэ үед биш 2024 оны шинээр байгуулагдах 126 гишүүний бүтцээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй. 100 мянган долларын босгыг байхгүй болговол хөрөнгө оруулагч нэрээр гадаадын хүмүүс орж ирээд МУ-ын газар нутаг дээр газар эзэмшээд амьдрах хуулийн цоорхой бий болно. Иймээс эргэж хараач гэсэн санал гарч байна" гэлээ.

УИХ-ын дарга таны саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Хүлээж авлаа. Хүлээж авах ёстой

 

-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл батлагдвал эрсдлийг хэрхэн харж байна вэ? 

 

-Өрөөсгөл олон ургалч үзэлгүй хууль болно. Намын бүлэг гурван сая монголчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй.

 

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар зам байна гэж та харж байна вэ?

 

-Хууль тогтоомж нь тогтвортой байх ёстой. 

 

-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатар сайдын санаачлан өргөн барьсан хуулийн төслүүдийнх ихэнх дээр хориг тавьсан. Хувь хүн талаасаа хандаад байгаа юм биш үү? 

 

-Ч.Хүрэлбаатар бид 2-т хувь хүний асуудал байхгүй.

 

-Тог цахилгаан таслахад таныг нөлөөлж байгаа гэсэн хардлага байна? 

 

-Миний нөлөөлөөгүй юм байгаа юмуу. Нэг хүн бүдрээд унахад хүртэл надтай холбож байна. 

 

-Төмөр замын асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал. Мухар төмөр зам биш.

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
ЛАЛРЫН ХУДАЛЧ БИСДАА
2024-01-11
МОНГОЛ:
ТА ҮЕ УДМААРАА МОНГОЛЧУУДАД ХАРААЛГАХ ЮМ БИТГИЙ ХИЙГЭЭРЭЙ ХАРААЛ ХҮРДЭГ ЮМ ШҮҮ
2024-01-11
Зочин:
Зөв
2024-01-10
Золбин пи.зда
2024-01-10
Tiim l novshiin zuiliin uriig tarisan. Teriigee hurteh l bolno
2024-01-10
Батаа:
Танд Монголын ард түмэн итгэлээ нэг удаа өгсөн, даан ч та даагаагүй. Путины гар хөл болж,тэдний даалгавраар ажилласан. Путин эсвэл Италийн мафи шиг л ажиллахыг хүссэн ч ядарсан ард түмэнд таны санаа таалагдаагүй. Одоо улс төрөөс явж, ард түмэндээ буян болоорой.
2024-01-10
Зочин:
Зөв зүйл хийлээ. Баярлалаа
2024-01-10
АНУСУУД АДИЛХАН БАИДАГ
2024-01-10