Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г. Занданшатарт шаардлага гардуулахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Экс Ерөнхийлөгчийн зүгээс Ч.Хүрэлбаатар нарын санаачлан өргөн барьсан Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлж байгаа аж.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас 2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн байдаг. Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаарддаг 100 000 ам.доллар, зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг байхгүй болгож, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог тогтоох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө оруулагчдад төрөөс нөхөн төлбөр олгох бол хохирлыг тухайн шийдвэрийг гаргаж хохироосон албан тушаалтнаар буцаан төлүүлэх, төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар үзүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг зөвхөн Татварын хуулиар зохицуулах, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн татварын тогтворжуулалтын гэрчилгээг цахимаар шийдвэрлэдэг байх зэрэг зарчмын асуудлуудыг тусгажээ.
Уншиж байна |