Монгол Улсын бүх тоо баримт дата мэдээлэл дээр эзэн суусан Б.Батдаваагийнх гэдэг айлын хөрөнгө орлого өдрөөс өдөрт өсөж, тэрбумтнуудын эгнээнд шилжээд гурван жилийн нүүрийг үзэж байна.
Б. Батдавааг Монгол банкны захирал байхад буюу 2019 онд тэдний гэр бүл тэрбум гаруй төгрөгийн орлоготой байв. Харин 2022 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээр жилийн 3.5 тэрбум төгрөгийн орлоготой айл болж, Монголын төрд ажиллаж буй тэрбумтнуудын эгнээг тэлсэн байх юм. Үүгээр зогсохгүй ээ, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийнх 1.2 тэрбумын үнэлгээтэй ТАВАН орон сууцаа зургаа болгож, 2.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Тэднийх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрбээр тээврийн хэрэгсэлгүй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Гэхдээ дөрвөн гражтай. Дансандаа 7.8 тэрбум төгрөгтэй.
Ийнхүү Б.Батдаваагийнх гэдэг айл хэдхэн жилийн дотор ийнхүү хөлгүй баяжсан түүх юу вэ? Тэр нь нүүрс...
Өнгөрсөн сард нүүрсний сонголын үеэр нийтэд хүрсэн мэдээллээр ҮСХ-ны дарга Б.Батдаваа болон эхнэрийнх нь хамаарал бүхий компаниудаар нэг сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байдаг. Сонсголын үеэр яригдсан хамгийн том БАРИМТ бол энэ. Гэтэл өнөөдрийг хүртэл НЭГ САЯ ТОНН нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан хүмүүст хэрхэн хариуцлага тооцох вэ? гэх асуудал хөндөгдөхгүй байна. Төрийн өндөр албан тушаал хашиж, гэр бүлийн хүн нь төрийн хуулийг үл тоон САЯ тонн нүүрс гаалийн бүрдүүлэлт хийлгүй хилээр гаргасан. Маш ноцтой баримт....
Үндэсний статистикийн хороо УИХ-ын харъяа байгууллага. Бүр тодруулан хэлбэл хууль тогтоогч байгууллагын харъяа. Гэвч өнөөдрийг хүртэл хууль УИХ харъяа байгууллагынхаа даргад хариуцлага тооцох асуудлыг хөндөхгүй байна. Улс төрийн соёл хөгжсөн оронд бол энэ асуудал Г.Занданшатар даргыг Б.Батдаваатай нь огцруулах хэмжээнийх. Монгол Улсын баялгийг улсынх нь хууль, төрийн байгууллагуудынх дүрэм журмыг үл тоон хилээр бүрдүүлэлтгүй гаргасан нь маш ноцтой асуудал. Гэвч одоогоор хариуцлагыг асуудал хөндөгдөхгүй байгаа нь анхаарал татаж байна.
П.ГОО