Өнөө шөнө нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

img

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

 

Өнөө шөнө нутгийн баруун хойд хэсгээр, маргааш өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2024 оны 01-р сарын 09-ний 20 цагаас 01-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хагаст, өдөртөө нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ