Олон нийтийн сүлжээний өнөөдрийн сэдэв такси үйлчилгээг журамлах тухай байв. Нийслэлээс такси үйлчилгээг 3-10 сая төгрөгийн хураамжтай тусгай зөвшөөрөлтэй болгохоо мэдэгдээд байна. Хэрэв зөвшөөрөлгүйгээр "халтуур" хийвэл Зөрчлийн хуулиар хувь хүнийг 5 сая, ААН-ийг 50 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалтыг ч сануулаад эхэллээ.
Олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртсэн энэ шийдвэрийг УИХ-ын дарга асан З.Энхболд "МАН торгохоос өөр юм чадах биш" хэмээн ёжилжээ.
Уншиж байна |