Энэ баасан гарагт / 2024.01.12 / Өмнөд Солонгосын алдарт найруулагч Бун Жүн Ху тэргүүтэй соёл урлагийн алдартнууд талийгаач жүжигчин И Сун Гюүний үхэлтэй холбогдуулан соёл урлагийн уран бүтээлчдэд тулгарч буй асуудлын талаарх хэвлэлийн бага хурал хийх гэж байгаа талаараа мэдээлэл гаргалаа.
Тэдний хувьд соёл урлагийн салбарт шинэчлэл хийхийг уриалахын сацуу цаашид ийм эмгэнэлт явдал гарахаас урьдчилсан сэргийлэх зорилготой гэнэ. Уг хэвлэлийн бага хуралд "Parasite" киноны найруулагч Бун Жүн Ху, дуучин, хөгжмийн зохиолч Юн Жон Шин, найруулагч И Вон Тэ, жүжигчин Чой Дог Мүн болон холбогдох байгууллагын удирдлагууд зэрэг 29 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.