МИК олон улсад гаргасан ам долларын бондод солилцох санал "Exchange offer" зарлалаа
2024-01-05

2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр - Монголын Ипотекийн Корпораци ОССК (МИК) ХХК нь олон улсын хөрөнгийн зах зээлээс 2021 онд татсан 8.85 хувийн купонтой ам.долларын бондод солилцох санал "Exchange offer" зарлалаа. Өөрөөр хэлбэл 2024 оны хоёрдугаар сард хугацаа нь дуусах бонд эзэмшигчдэд одоо эзэмшиж буй бондоо компанийн зүгээс гаргах шинэ бондоор солих санал хүргүүлээд байна. Шинэ бондоор солиход хоёр төрлийн нөхцөл санал болгож буй юм. Үүнд:

 

  1. Одоо бонд эзэмшиж буй  1000 ам.долларын бондын нэрлэсэн үнэ тутам 1050 ам.долларын шинэ бонд эзэмших;
  2. Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй 1000 ам.долларын бондын 700 ам.долларыг шинэ бондоор солих, 300 ам.долларыг бэлнээр төлөх, нэмэлтээр солилцооны төлбөрт 40 ам.доллар төлөх;

 

МИК 2021 онд олон улсад амжилттай арилжсан 250 сая ам.долларын бондын ихэнх хэсгийг Ази, Европын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бөгөөд арилжих саналыг зарласан эхний өдрөөс хөрөнгө оруулагчидтай уулзах, мэдээлэл танилцуулга хүргэх ажлыг эхлээд байна. “Exchange offer”-д оролцох саналыг Лондоны цагаар 2023 оны 1-р сарын 10-ны өдрийн 16 цаг хүртэл хүлээн авна.

 

Энэ удаагийн бондын хэлцэлд “Deutsche Bank”, “Korea Investment & Securities Asia Limited”, “Morrow Sodali Limited” гэсэн олон улсын хөрөнгийн зах зээлийн зөвлөх компаниуд хамтран ажиллаж байна.

 

МИК нь анх 2019 онд 300 сая ам долларын бонд, 2021 онд 250 сая ам.долларын бондыг тус тус олон улсын хөрөнгийн зах зээлээс Засгийн газрын баталгаагүй амжилттай татаж байсан туршлагатай монголын цөөн компанийн нэг билээ. Олон улсын зах зээлээс хөрөнгө татах, хөрөнгө оруулагчдын үнэлэмжид нийцэх шаардлагын хүрээнд МИК нь олон улсын үнэлгээний “Moody’s” ба “S&P” агентлагуудаар зээлжих зэрэглэлээ тогтмол тогтоолгон, санхүүгийн тайлангаа “Эрнст энд Янг” ХХК-иар хөндлөнгийн аудит хийлгэдэг билээ.

Shuud.mn
Сонин хачин
Dave allen:
Recording the success in Cryptocurrency, Bitcoin is not just buying and holding till when bitcoin sky-rocks, this has been longed abolished by intelligent traders ,mostly now that bitcoin bull is still controlling the market after successfully defended the $60,000 support level once again and this is likely to trigger a possible move towards $1090,000 resistance area However , it's is best advice you find a working strategy by hub/daily signals that works well in other to accumulate and grow a very strong portfolio ahead. I have been trading with Mr Bernie Doran daily signals and strategy, on his platform, and his guidance makes trading less stressful and more profit despite the recent fluctuations. I was able to recover my funds and Recover my losses and easily increase my portfolio in just 3weeks of trading with his daily signals, growing my $3000 to $35,000 profits $3500 to $65,000. Mr Bernie’s daily signals are very accurate and yields a great positive return on investment. I really enjoy trading with him and I'm still trading with him, He is available to give assistance to anyone who love crypto trading and beginners on the trade market , he can also help you recover/retrieve lost or stolen cryptocurrencies, you contact him on WhatsApp : + 1424(285)-0682 , Gmail : BERNIEDORANSIGNALS@GMAIL.COM for inquiries , Crypto is taking over the world
2024-10-02
Ямар ч гадаад иргэн монголын бондыг авахгуй.
2024-01-07