Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Ч.Чимидсүрэн томилогдлоо.
Ажил хүлээлцэх арга хэмжээнд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж нарын албаныхан оролцсон байна.
Тус газрын дарга Б.Заяабал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр оны өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Уншиж байна |