УИХ-ын чуулганы шинэ оны анхны хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүнийхээ хувьд өнгөрсөн онд хийсэн ажлынхаа тайланг тавилаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Парламент Засгийн газартаа хяналт тавих Үндсэн хуулийн зарчим хэрэгжихгүй байна. ЗГ-аас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгоно, хууль эрх зүйн орчинг шинэ шатанд гаргана гэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх байгуулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэхээр ЗГ-аас өргөн бариад 2 сар болж байна. Үндсэн хуулийн үзэл баримтлал зөрчсөн учраас оруулж ирэхгүй байна. Авлигын шүүх байгуулна, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг зардуулахад хүн гэдэг ангилалыг оруулж ирж, үнэн үг хэлсэн ард иргэдээ мөрдөх, цагдах заалт оруулж ирсэн. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад замхарсан. МУ-д хууль шүүхийн өмнө бүх хүн тэгш байна гэдэг зарчим Хууль зүйн сайдад үйлчлэхгүй байна" гэлээ.
Уншиж байна |