Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 01 дүгээр сарын 03-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 04, 05-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатарт өдөртөө -10 градус, шөнөдөө -27 хүйтэн байна. Салхины хурд 3.1 метр секунд, хур тунадас орно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ