Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн шинэ томилгоо хийсэн байна. Тухайлбал
1.Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг
2.Соёлын дэд сайдаар Пүрэвсүрэнгийн Баттөрийг
3.Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаяр нарыг томиллоо.
Соёлын дэд сайдаар ажиллаж байсан М.Батбаярыг Д.Оюунхоролын оронд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилсон байна. Харин түүний оронд дэд сайдаар П.Баттөрийг томилжээ.